Тридум Э-Секьюрити ХХК 2023 оны Нийслэлийн шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгж байгууллагын нэгээр шалгарлаа.
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг “Татвар төлөгчийн өдрүүд”-ийн хүрээнд нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Манай Тридум Э-Секьюрити компани нь мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын салбарт 19 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй туршлагатай компани бөгөөд энэ хугацаанд цахим аюулгүй байдлын мэргэшсэн баг хамт олныг бүрдүүлж, Монгол улсын хэмжээнд бүхий л салбарт орчин үеийн дэвшилтэт шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлж ажилласаар байна.
Эх сурвалж:
https://ikon.mn/n/3545
https://ulaanbaatar.mn/news/19363