Цахим ертөнцөд таныг илэрхийлэх “Тоон гарын үсэг”
“Тоон гарын үсэг”-ийн технологи нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг криптограф хувиргалтад оруулсан дахин давтагдашгүй тоон утгууд ба Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчийн бичгэн гарын үсэгтэй адил цахим орчинд хүчин төгөлдөр бүрэн орлож, илтгэхээс гадна хэрэглэгчийн гарын үсгийг цахим орчинд хуурамчаар үүсгэх, хулгайлах эрсдэлгүй гэдгээрээ олон улсад шалгарсан арга хэрэгсэл.
Тухайлбал, эрүүл мэнд, даатгалын үйлчилгээ авах, автомашины болон бусад төрлийн татвар төлөх, үл хөдлөх хөрөнгө худалдах, бусдад шилжүүлэх зэрэг маш олон төрлийн үйлчилгээнээс гадна аливаа гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, дансны мэдээллээ хянах, төлбөр тооцоо гүйцэтгэх, тайлан мэдээ илгээх гэх мэт бусад үйлчилгээнд өргөн хэрэглэгдэж, цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэх боломжтой.
Төрийн болон банк санхүүгийн байгууллага нь энэхүү үйлчилгээний хамгийн эрэлттэй хэрэглэгч бөгөөд тухайн байгууллага гар утсанд суурилсан “Тоон гарын үсэг” ашиглан цахимаар үйлчилгээ үзүүлснээр өөсрдийн үйлчилгээний ачааллаа бууруулах, зардлаа хэмнэх, үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэхээс гадна технологийн өндөр нууцлал дор хэрэглэгчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалах болно. Цаашилбал Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах зэрэг маш олон эерэг үр дагаврыг авчирах юм.
Гар утсанд суурилсан тоон гарын үсгийг ашиглахын тулд юуны түрүүнд та “Тоон гарын үсэг”-ийн хүчин төгөлдөр гэрчилгээ бүхий тусгай сим картыг Мобикомын үндсэн салбаруудаас худалдан авч, одоо ашиглаж буй гар утасны сим картаа солиулах шаардлагатай. Тус хүчин төгөлдөр гэрчилгээ нь 1 жилийн хугацаанд хүчинтэй байх ба жилд нэг л удаа сунгуулан үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах юм. Одоогийн байдлаар энэхүү үйлчилгээг “Candy” цахим мөнгө болон “Candy” зээлийн гэрээ байгуулахад ашиглах боломжтой байгаа ба цаашид бүх үүрэн операторуудын бүтээгдэхүүн үйлчилгээ, төрийн болон банк санхүү, даатгалын байгууллагууд зэрэг аль ч салбарын цахим үйлчилгээг “Тоон гарын үсэг” ашиглан гар утаснаасаа хамгийн хялбах байдлаар авах боломж бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.