
Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний систем
Гадаадын иргэнийг уригч аж ахуйн нэгж, байгууллагууд Тридумын тоон гарын үсгийг ашиглан Гадаадын иргэн, харьяатын газрын цахим үйлчилгээний систем болох https://isf.mn/ -аас визийн зөвшөөрөл хүсэх, 11 төрлийн виз мэдүүлэх /ГИХГ-ын төвөөс олон удаагийн виз мэдүүлэх/, оршин суух зөвшөөрөл шинээр хүсэх, түр хугацаагаар ирэгч гадаадын иргэний 48 цагийн бүртгэл хийлгэх зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар аваарай.