Төв шууданд тоон гарын үсэг олгох үндсэн салбараа нээлээ
Бид хэрэглэгчдэдээ илүү ойртон Улаанбаатар хотын төв цэгт байрлах Төв шууданд 2025 оны 10-р сараас хойш тоон гарын үсэг олгох үндсэн салбараа нээн ажиллаж байна.
📍Төв шуудан 1-р давхарт, төв хаалгаар орж баруун гар тийш эргэн Airmarket хаягтай хаалгаар орно.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 / цайны цаг: 13-14 цаг/
Байгууллагын тоон гарын үсэг авахад шаардлагатай бичиг баримтын мэдээлэл болон албан бичгийн загварыг дараах холбоосоор орж авах боломжтой.
Бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэл
Хэрвээ хугацаа дууссан тоон гарын үсгийн гэрчилгээг сунгуулах бол бүрдүүлэх бичиг баримт болон хугацаа дууссан тоон гарын үсгийн USB токен төхөөрөмжөө авч очно уу.
Бусад салбарын мэдээлэл :
1. Төмөр замд байрлах үндсэн салбар нь Баянгол дүүрэг Иргэний шүүхийн баруун талд байрлаж байна . Google maps дээр Тридум кей нэрээр хайж олох боломжтой.
2. Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 66-р цонх /Цагийн хуваарь: Даваа-Баасан 08:00-17:00 /
3. Орон нутагт “Монголын цахилгаан холбоо” ХК-ны аймгийн төв дэх салбарууд

