Гарын үсгээ гар утаснаасаа зурдаг боллоо
Зѳвхѳн tender.gov.mn, нийгмийн даатгалын тайлан илгээх гэх мэт тодорхой хэдхэн тѳрийн үйлчилгээн дээр ашиглагддаг байсан тоон гарын үсгийн хэрэглээ ѳргѳжиж, утасны сим карт дээр суурилсан технологийг ашиглан гарын үсгээ гар утаснаасаа зурж, баталгаажуулах боломжтой болоод байна.
Ингэснээр хэрэглэгч гар утсаараа ѳѳрийн харилцагч байгууллагууд дээр биеэр очих шаардлагагүйгээр заавал гарын үсэг шаардагддаг данс нээх, зээлийн гэрээ, шинээр гишүүнчлэл үүсгэж бүртгүүлэх, хэрэглэгчийг таньж баталгаажуулах гэх мэт үйлчилгээнүүдэд гар утсаараа буюу зөвхөн өөрийн тусгай ПИН кодыг оруулах байдлаар гарын үсгээ зурах боломжтой. Мэдээж үүний цаана орчин үеийн нууцлал, аюулгүй байдлын стандартуудад нийцсэн маш нарийн технологи байгаа боловч хэрэглэгчид огтхон ч хүндрэлгүй, хялбар болсноороо давуу талтай.
Тридум Кэй компанийн уг үйлчилгээг Мобиком корпораци зах зээлд анхлан нэвтрүүлж, ѳѳрсдийн 1 сая таван зуун мянган хэрэглэгчдээ санал болгож эхлээд байна. Гарын үсгээ гар утаснаасаа зурах үйлчилгээг одоо ашиглаж байгаа болон шинээр нэвтрүүлэхээр хүлээгдэж буй үйлчилгээ, хэрэглээнүүдийн талаар мэдээллийг хүргэхэд:
- Финтек үйлчилгээ: Яг одоо Monpay апп ашиглан “Зээл, зээлийн эрх нээх гэрээ” болон “Цахим мөнгөний гэрээ” байгуулах боломжтой байна. Мөн бусад гар утсанд суурилсан финтек үйлчилгээнүүдэд тун удахгүй нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Банкны үйлчилгээ: “Голомт” банкны интернет банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах боломжтой болсон.
- Төрийн үйлчилгээ: E-Mongolia аппликэйшнд өөрийгөө таниулан нэвтэрч, тѳрийн 181 тѳрлийн үйлчилгээг цахим гарын үсгээ ашиглан гар утаснаасаа авах боломжтой болгохоор ажиллаж байна.
- Дотоодын ERP систем: Able, Smart Office, edoc зэрэг зах зээлд хэдийнээ танил болсон албан хэрэг хөтлөлтийн болон ERP системүүдэд нэвтрүүлээд байгаа бөгөөд үүнээс гадна та ѳѳрийн бизнесийн үйл ажиллагаанд шинэчлэлт хийх хүсэлтэй байгаа бол Тридум Кэй компанитай холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Маркетеруудын ашигладаг “биеэр очих шаардлагагүй боллоо” гэдэг сурталчилгааны мессэж “Тоон гарын үсэг” үйлчилгээн дээр л бүрэн утгаараа хэрэгжиж байна. Хэрэглэгч өөрийн байгаа газраасаа цаг хугацаа, орон зайнаас огт хамаарахгүйгээр өөрийгөө таниулах, гэрээнд гарын үсэг зурах гэх зэрэг үйлчилгээний салбарт биеэр очиж авдаг бүх үйлчилгээг авах боломжтой.
Тоон гарын үсгийн үйлчилгээ мэдээллийн өндөр нууцлалтай, хуулиар баталгаажсан байдгаараа маш том давуу талтай юм. Та тоон гарын үсгийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Тридум Кэй компанийн цахим хуудаснаас аваарай.