Тридум Э-Секьюрити ХХК PKI Consortium-ийн гишүүн байгууллага боллоо
Манай компани дэлхийн хэмжээнд PKI (нийтийн түлхүүрийн дэд бүтэц), тоон гарын үсэг, дижитал итгэлцэл болон цахим танилт технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “PKI Consortium” (Тоон гарын үсгийн Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн Консорциум)-ийн албан ёсны гишүүн байгууллагаар элсэн орсныг мэдэгдэхэд таатай байна.
“PKI Consortium” нь олон улсын PKI экосистемийн хэмжээнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгогч байгууллагууд, технологийн үйлдвэрлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэн, дижитал итгэлцэл, харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын стандарт болон шилдэг туршлагыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын нээлттэй консорциум юм.
Тридум э-Секьюрити ХХК нь цаашид тус консорциумын үйл ажиллагаа, мэргэжлийн хэлэлцүүлэг, ажлын хэсгүүд болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож, Монгол Улс болон бүс нутгийн PKI, trusted digital identity, qualified electronic signature болон дижитал итгэлцлийн чиглэлээрх туршлага, хэрэгжилтийн практикийг хуваалцан ажиллах болно.
Бид дижитал итгэлцэл, аюулгүй байдлын олон улсын экосистемийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна.

