TRIDUMKEY-ТООН ГАРЫН ҮСЭГ “ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ” /WWW.TENDER.GOV.MN/-Д НЭГДЛЭЭ
Байгууллагын тоон гарын үсэг /USB, Bluetooth/ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-д холбогдлоо.
Ингэснээр та манайхаас авсан, хүчинтэй тоон гарын үсгээрээ тендерийн системд нэвтрэн материаллаа баталгаажуулан илгээх боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Та хуучин клиент програмаа устган https://downloads.tridumkey.mn/client/TridumKeyClientSetup.exe холбоосоор шинэчлэгдсэн Tridumkey клиентийг татаж суулгаад, цахим тендерт оролцоорой.
Шинээр тоон гарын үсэг авах гэж буй харилцагч дараах материалыг бүрдүүлэн ирээд тоон гарын үсгээ үүсгүүлэн авах боломжтой.
Бүрдүүлэх материал:
1. Байгууллагын гэрчилгээ /Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар/
2. Иргэний үнэмлэх /Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар/
3. Албан бичиг /Тоон гарын үсэг авах гэж буй хүний нэрийг дурьдсан байх/
Хаяг:
Төв салбар: БГД, 3-р хороо Ган Зам Ресторан Зочид буудлын зүүн талд “D Block” барилга;
Салбар1: БЗД, Дүнжингарав- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 54-р цонх;
Салбар2: ХУД, Мишээл- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 47-р цонх
Тридумкэй-ийн тоон гарын үсгийг сонгосон танд баярлалаа.