Мобиком Корпорацитай хамтран “Тоон гарын үсгийн үйлчилгээ”-г нэвтрүүллээ
Тридум Кэй компани Мобиком Корпорацитай хамтран сим картан дээр суурилсан “Тоон гарын үсгийн үйлчилгээ”-г нэвтрүүллээ
Тридум Кэй ХХК болон Мобиком Корпораци ХХК нь дижитал хувьсал эрчимтэй өрнөж байгаа өнөө үед хамгийн сүүлийн үеийн, хамгийн дэвшилтэт үйлчилгээнүүдийг цаг алдалгүй нэвтрүүлж, хэрэглэгчдэдээ хүргэсээр байгаа билээ. Энэ зорилгынхоо дагуу дэлхийн олон улсад амжилттай хэрэгжиж байгаа сим дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүллээ.
Тридум Кэй ХХК нь Монгол улсад тоон гарын үсгийн технологийг нэвтрүүлэн ажиллаж буй компани бөгөөд Мобиком Корпорацитай хамтран Монголд АНХ УДАА сим карт дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлснээр Харилцаа холбооны салбар төдийгүй Монгол Улсын нийгэм эдийн засагт хувь нэмрээ оруулах хамгийн өндөр нууцлал бүхий дэвшилтэт үйлчилгээ болж байгаа юм.
Тоон гарын үсгийн үйлчилгээ нь эхний ээлжид Монголын анхны Candy цахим мөнгөний үйлчилгээ болон Candy зээлийн гэрээ байгуулахаас эхлээд цахим санхүүгийн бүхий л үйлчилгээг авахад ашиглана. Цаашлаад үүрэн оператор, банк санхүү, төрийн байгууллагуудын бүхий л цахим үйлчилгээнүүдийг гар утаснаасаа тоон гарын үсэг ашиглан баталгаажуулж, маш хялбар, найдвартай аргаар авах боломжтой болно.
Тухайлбал, та өндөр нууцлал бүхий тоон гарын үсгийн үйлчилгээтэй сим картыг эзэмшсэнээр аль нэг байгууллагаас үйлчилгээ авах эсвэл шинээр гишүүнчлэл үүсгэж бүртгүүлэх зэрэгтээ тухайн байгууллагад биечлэн очих шаардлагагүй бөгөөд таныг алсын зайнаас таньж, мэдээллийг тань боловсруулж, та байгаа газраасаа гар утаснаасаа гэрээнд гарын үсэг зуран хүчин төгөлдөр гэрээг үйлдэх боломжтой юм. Түүнчлэн тоон гарын үсгийн үйлчилгээний хамгийн гол хүчин зүйл нь мэдээллийн өндөр нууцлалтай, аюулгүй төдийгүй хуулиар баталгаажсан байдгаараа маш том давуу талтай.